Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Завхан, Төв Ховд, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй.  Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын талаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын    Баруун сайхан багт Иргэн Б-ийн “Тоёото Криста” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:06 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Түргэний гол”-ын гүүрийн зүүн талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 23:00 цагт очиж, эзэнгүй 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид 08.29-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 55 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 90 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.31-ний өдөр цаг агаарын байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Нийслэлийн Аврах анги-105, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид 08.29-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 55 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 90 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.31-ний өдөр цаг агаарын байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С/64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 3 бүлэгт хуваагдаж “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт “Оросын Холбооны Улсын хил” хүртэл 45 км-т 2 удаа, нийт 90 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Арсай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 273 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумаас Мөрөн сум руу зорчиж явсан Бүрэнтогтох сумын харьяат иргэн Л /57 настай, эрэгтэй/, Д /56 настай, эрэгтэй/, Б /56 настай, эмэгтэй/ нар “Пажеро” загварын суудлын автомашинтай “Арсайн” гол гатлаж яваад урсаж, автомашинтайгаа голын дунд хэсэгт суусан тухай дуудлагыг 08.30-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 км замыг туулан 08.31-ний өдрийн 12:05 цагт очиж, автомашиныг зорчигчдын хамт татан гаргасан.

4.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Үүрийн цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 243 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат иргэн С /28 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 08.27-ны өдрийн 00:00 цагийн орчим иргэн Н-нхаас иргэн Г-д очихоор гараад сураггүй болсон тухай мэдээллийг 08.28-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд “Салхитын үзүүр” гэдэг газраас “Улаан мод” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар, “Цагаан тураг” гэдэг газраас “Гэрч” гэдэг газар хүртэл 10 км-т морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.01-ний өдрийн 09:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

scroll to top