Өнгөрсөн хоногт: Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын талаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 4, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан:Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 16 дугаар байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 21:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчи 1 км замыг туулан 21:49 цагт очиж 2х4 метрийн хэмжээтэй хогийн саванд хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.01-ний өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн энерги бясалгалын төв”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Бүдүүн чулууны гарам”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 38 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Үүрийн цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 243 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ Тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат иргэн С /28 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 08.27-ны өдрийн 00:00 цагийн орчим иргэн Н-нхаас иргэн Г-д очихоор гараад сураггүй болсон тухай мэдээллийг 08.28-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Цагаан-Үүр сумын хэсгийн цагдаагийн алба хаагч, орон нутгийн иргэд “Мөнхлөн”, “Яларын гол”, “Хүйтэн” гэдэг газруудаар 31 км газар голын эргийн дагуу морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 09.01-ний өдрийн 08:26 цагт ангийн байрлалаас хөдөлж Цагаан-Үүр суманд 18:32 цагт очсон. 09.02-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба 09.01-ний өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн энерги бясалгалын төв”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Бүдүүн чулууны гарам”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 38 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн “Жаргалант өргөө” байрны урд Ус зайлуулах хоолойн төмөр хийцэд хүүхэд хөлөө хавчуулсан тухай дуудлагыг 09.01-ний өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 4.5 км зам туулан 16:52 цагт очиж иргэн Т/9 настай, эрэгтэй/ гараашны ус зайлуулах хоолойн төмөр хийцэд хөлөө хавчуулсан байсныг 1 минут ажиллаж гарган Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмчид хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн ‘’Ногоон тохойн гарам’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/ “Портер” загварын 2 автомашин “Завхан” голын усанд суусан тухай дуудлагыг 09.01-ний өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийхэн 70 км замыг туулан 02:50 цагт очиж иргэн С-ийн “Портер” загварын автомашин, Б-ийн “Портер” загварын автомашинуудыг 40 минут ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
.