Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Цайрын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ оршин суудаг иргэн Ц /28 настай, эмэгтэй/ 2015.12.02-ны 13:00 цагийн орчим модонд явахаар гэрээсээ гараад сураггүй болсон мэдээллийг 2015.12.07-ний өдрийн 17:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, Мандал сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч ахмад М-ийн хамт 2015.12.08-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Эх-Элстий” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.11.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Гапзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн  “Хөөгчиг” гэдэг газар малчин З-ийн нэг тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4,  орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Хужирбулангийн 13 дугаар гудамжийн 697 тоотод иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.07-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Орбитын 12 дугаар гудамжийн 130-А тоотод иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.07-ны өдрийн 13:39 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-ын Цагаан байрны 59-ийн 9 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.07-ны өдрийн 14:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 61 дүгээр гудамжийн 955 тоотод иргэн А-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.07-ны өдрийн 22:46 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн, 1 дүгээр гудамжийн 8 тоотод иргэн Д-ийн хураалттай мод, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 07:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн, задгайн 238 тоотод иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 23:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн 3 дугаар гудамжийн 134 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 02:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Мартын 4 дүгээр гудамжийн 18 тоотод иргэн Т-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 05:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top