ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Улаанбаатар төмөр замын Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн ажилтнуудад гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Сургалтад тус ангийн 18 ажилтан, алба хаагч хамрагдсан байна.
Алба хаагчид өндрөөс аврах ажиллагаа, давчуу орчин болон төрөл бүрийн бодис алдагдсан орчинд эрэн хайх аврах ажиллагааг явуулах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сэдвийн хүрээнд мэдлэгээ дээшлүүллээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.