Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсэг болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх гол орчмоор 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7,8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 21:53 цагт очиж иргэн Б-ын 3х4 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.04-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Бүдүүн чулууны гарам”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газруудаар 17 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 41 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Үүрийн цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 243 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ Тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат иргэн С /28 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 08.27-ны өдрийн 00:00 цагийн орчим иргэн Н-нхаас иргэн Г-д очихоор гараад сураггүй болсон тухай мэдээллийг 08.28-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09.04-ний өдрийн 08:45 цагт алга болсон газраас баруун зүгт 250 метр, “Хар-Ус” нуурын эргээс 25 метр зайд 3 метрийн гүнээс иргэн С/28 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж гарган тус аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Хошгойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Тус багийн Засаг дарга Г-д 08.26-ны өдөр тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/ хадлан хадахаар очоод 08.31-ний өдрийн 19:00 цагийн орчим иргэн Б-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашинд сууж Мөрөн сум руу явах замдаа “Бозоот“ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ эзэнгүй айлын өвөлжөөний хажууд буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 10:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбатаар ахлуулсан иргэд, ар гэрийнхэн тус багийн “Бозоот” гэдэг газраас “Цагаан чулуутын эх”, “Улаан чулуут”, “Хүрээт-Ам”, “Ар тархи” гэдэг газруудаар нийт 175 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 09.05-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.04-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Бүдүүн чулууны гарам”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газруудаар 17 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 41 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2 дугаар багийн “Монголын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/ Малчин Б-ийн 20 тоннын төмөр чингэлэг дотор 5 ханатай гэр, эд зүйлсийн хамтшатсан тухай мэдээллийг 09.04-ний өдрийн 12:02 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн газраас хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Батбаяраар ахлуулсан алба хаагчид очиж ажилласан. Уг гал түймэрт өртөж гэмтсэн хүн байхгүй.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top