Тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эх орондоо ирлээ

5477669826454469862_800_x_533.jpg

Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос 261 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top