“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр” амжилттай хэрэгжлээ

Монгол Улсын Их Хурлаар 2011 онд батлагдсан Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран Монгол улсын Шадар сайдын 2013 оны 35 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Дэд хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр болж, Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хөтөлбөрийн хүрээнд олон нийт, ард иргэдэд чиглэн хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцууллаа.

Энэхүү арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс, тус олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Дорона Жавир нар оролцсон.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь зөвхөн Онцгой байдлын байгууллагын асуудал биш бөгөөд гамшгийн эрсдлийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо хамгаас чухал төдийгүй үндэсний хэмжээнд анхаарах асуудлын нэг болж байгаа юм.

Тийм ч учраас Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр” болгон батлуулаад байгаа юм.

2016-2018 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар гарын үсэг зурлаа.

“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.nema.gov.mn цахим хуудаснаас Онцгой байдлын цаг” нэвтрүүлгийн 50 дах дугаараас хүлээн авч үзээрэй.

IMG_8400 IMG_8404 IMG_8446 IMG_8380IMG_8514IMG_85279X1A9554IMG_8464

IMG_8508

IMG_8491 IMG_8493

scroll to top