“Ажлын байрны ногоон орчин бүрдүүлье” аяныг өрнүүлэв

118196275_233382728000491_4792423559143444711_n-1024x1024-1.jpg

   Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас ажлын байрны эрүүл, таатай орчныг бүрдүүлэх  зорилгоор “Ажлын байрны ногоон орчин бүрдүүлье” аяныг 14 хоногийн хугацаанд өрнүүллээ.

Энэ хүрээнд Онцгой байдлын газрын анги, салбарын өрөө тасалгаа, гадна талбайн өнгө үзэмжийг сайжруулах, цэцэгжүүлсэн юм.

Тус аянд алба хаагчид идэвхи санаачлагатай хамрагдан  18 ширхэг мод тарьж,  30 төрлийн 78 ширхэг тасалгааны цэцэг байршуулж, ногоон орчныг бүрдүүллээ гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top