Галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт хийж байна

118917793_3222694941147675_7872696485840541317_n-6wogehvgxs1pjan0oo9glz8wyjsj52css3kc5m56j40.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас газрын тосны бүтээгдэхүүн борлуулдаг, тээвэрлэдэг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна.

Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах  тухай, Галын аюулгүй байдлын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын үндсэн дүрэм зэрэг стандарт, норм, нормативын хэрэгжилтийг хянах юм.

Хяналт шалгалт 2020 оны 09 сарын 10-18-ны хооронд үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

scroll to top