Уран зураг, каллиграф хослуулсан Онцгой бүсгүй

117944930_683359452563009_5855559396826030227_n.jpg

   “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарын зочноор СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Б.Дэлгэрзаяаг урилаа. Тэрээр 2019 оноос хойш Онцгой байдлын байгууллагад ажиллаж байна.

   -Тэрээр бага байхаас зураг зурж эхэлжээ. МУБИС-ийн монгол хэл, бичгийн багш мэргэжлийг 2014-2018 онд сурч төгссөн. Суралцах хугацаандаа каллиграфын дугуйланд явдаг болсноор хоббигоо хөгжүүлж эхэлсэн байна.

-“Уран бичлэг уран зураг” нэртэй пейж хаягаар дамжуулан захиалгаар зураг каллиграф хослуулсан бүтээлүүдийг хийж өгдөг байна. Албан байгууллагын ой,  тэмдэглэлт баяруудаар хамгийн их захилагатай байдаг гэнэ.

 -Түүний хувьд 1000 гаруй бүтээлийг урлажээ.Түүнээс усан будаг, хар зургаар  хийсэн анхны бүтээлүүд нь түүний хувьд хамгийн нандин гэнэ.

-Шог зураг, ханын зураг, каллиграф, тосон зураг гээд бүхий л төрлийн бүтээлийг урлаж, өөрийгөө шинэ зүйлд сорих сонирхолтой.  

Эх сурвалж:”Онцгой мэдээ” сонин

scroll to top