Сургагч багшийн гэрчилгээтэй боллоо

119145307_345475103247539_8700834862337966342_n-2-1024x1024-2.jpg

   НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

 Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох зорилгоор “Бэлэн бай” багц хичээлийн хүрээнд сургалтыг явуулсан юм.

  Онол, дадлага хосолсон тус сургалтад нийт 20 хүн хамрагдаж, “Бэлэн бай” багцаар хичээл заах эрх бүхий сургагч багшийн гэрчилгээтэй боллоо гэж НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  мэдээллээ.

scroll to top