“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, сургалтын гарын авлага”-ыг боловсруулж байна

IMG_5602-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Мерси кор Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” /LTS-3/ төсөлтэй хамтран сум, дүүргийн удирдлагуудад зориулсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, сургалтын гарын авлага”-ын төслийг боловсруулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирэх 11 дүгээр сард багтаан гарын авлагыг боловсруулан, хэвлэж,  сум, дүүргийн удирдлагуудад хүлээлгэн өгөх юм.

 “Мерси Кор” ОУБ нь АНУ-ын олон Улсын Хөгжлийн агентлагийн гамшигт нэрвэгдсэн Гадаад орнуудад тусламж үзүүлэх газар (USAID/OFDA)-тай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” (LTS-3)-ыг төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд уг төсөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах, мал аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор зургаан жил хэрэгжүүлсэн төслийн үргэлжлэл юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

scroll to top