Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 15-нд Сөүл, Франкфуртаас эх орондоо ирсэн иргэд “Вензоу” зочид буудалд буухгүй гэж суулт зарласан. Хуваарийн дагуу иргэдийг “Баянбайгаль” амралтын газар тусгаарлагдах байсан ч өмнөх өдөр нь усархаг бороо орж, зам хаагдсан тул “Вензоу” зочид буудалд тусгаарлах зохицуулалтыг Улсын онцгой комиссоос хийсэн билээ.
Тэгвэл тусгаарлалт байгаа иргэд цахим хаягаараа дамжуулан талархлаа илэрхийлсээр байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.