Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллав

12-1.jpg

  ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан  ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэгт ХХААХҮЯ, ЭМЯ, ОБЕГ,  УЦУОСМХ,  МУЗН-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж, аймаг, орон нутгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонссон юм.

Тус аймгийн хэмжээнд хур бороо багатай гантай байсан тул өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг энэ үеэр онцоллоо.

Тиймээс ажлын хэсгийн бүрэлдэхүүн гантай сумдын судалгааг гаргаж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top