Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Цайрын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ оршин суудаг иргэн Ц /28 настай, эмэгтэй/ 2015.12.02-ны 13:00 цагийн орчим модонд явахаар гэрээсээ гараад сураггүй болсон мэдээллийг 2015.12.07-ний өдрийн 17:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин,Мандал сумын цагдаагийн газраас 3 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 6 иргэн, 1 автомашин, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.08-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг;

Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн 40 дүгээр байрны 36 тоотод оршин суугч иргэн Э /52 настай, эрэгтэй/ 2015.12.04-ний өдрийн 10:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.05-ны өдрийн 21:06 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохин байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2015.12.06-ны өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон. Дахин эрэн хайх тухай хүсэлтийг 2015.12.09-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.09-ний өдрийн 12:00 цагт эрэн хайх ажиллагааг;

Говьсүмбэр аймгийн 5 дугаар багийн “Архөтөл” гэдэг газар малчин Н /42 настай, эрэгтэй/ 2015.12.07-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад 2 хоног сураггүй байна гэсэн дуудлагыг 2015.12.09-ний өдрийн 09:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.09-ний өдрийн 13:32 цагт эрэн хайх ажиллагааг;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн “Хотонгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урагш 15 км/ малчин О /45 настай, эмэгтэй/ 2015.12.08-ны өдрийн 18:00 цагт гэрээсээгараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.09-ний өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.09-ний өдрийн 16:10 цагт эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.09-ний өдрийн 22:02 цагт эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгууллаж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 2 аймгийн 2сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Эх-Элстий” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.11.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Гапзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн  “Хөөгчиг” гэдэг газар малчин З-ийн нэг тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27 дугаар гудамжийн 28 тоотод иргэн М-н байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.09-ний өдрийн 21:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч;

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Делта авто сервисийн хашаанд үртэс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.10-ны өдрийн 01:43 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч;

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 64 дүгээр гудамжийн 895/Б тоотод иргэн Т-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.10-ны өдрийн 02:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2 дугаар гудамжийн 23 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015:12.10-ны өдрийн 03:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18, 26 дугаар ангийн 15 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,уг галд иргэн А /16 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг цагдаагийн байгуулагад хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн “Тээвэрчид”-ийн5 дугаар гудамжийн 20 тоотод иргэн А-н зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.09-ний өдрийн 17:28 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч;

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бай-Өлке” зоогийн газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.12.10-ны өдрийн01: 00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч ажиллаж унтраасан.

4.Тээврийн холбогдолтой осол:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Хишиг” гурилын үйлдвэрийн урд төв замын зорчих хэсэг дээр 93-15 ОРА улсын дугаартай “Краз” загварын автомашин, 81-14 ОРО улсын дугаартай “Соната-6” загварын автомашинтай мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсантухай дуудлагыг 2015.12.09-ний өдрийн 13:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, 56 дугаар ангийн 4 алба хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /29 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top