Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Төв, Зүүн, Говийн аймгуудын нийт нутаг болон баруун аймгийн нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, Төв болон Говийн аймгийн нутгаар цасан шуурга шуурсан. 

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо болон нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-ны өдөр нутгийн зүүн хагаст, 4-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 2-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 3-ны өдөр нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:45 цагт очиж, иргэн Б-ын эзэмшлийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна дуудлагыг 09.30-ны өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 28 км замыг туулан 17:20 цагт очиж, иргэн Г-ын 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн Сургуулийн 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:27 цагт очиж, иргэн Г-ийн 5 ханатай гэр, 1 тонн задгай өвч шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 22:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:05 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 1.5х3 метрийн үүдний амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 20:55 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 21:02 цагт очиж, иргэн Г-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн “Хонгор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун хойт зүгт 30 км-т/Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Үйлдвэрлэл механикийн зөвлөх багш ХБНГУ-ын иргэн Ё-ийн жолоодож явсан “Ланд круйзер-76” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдсон тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 70 км замыг туулан 16:40 цагт очиж, хамт явсан орчуулагч Ц /38 настай, эмэгтэй/-гийн эгэм хугарсан байсныг эмнэлгийн байгууллагад, автомашиныг нь татан босгож цагдаагийн газрын бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Баянцогтын даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 2.3 тонн шатахуун тээвэрлэж явсан “Хан жаргалант” ХХК-ийн эзэмшлийн “Норд-1310” загварын зүтгүүрийн чиргүүл зүтгүүрээс салж автозамын хажуу руу унасан тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 20:13 цагт очиж, 4 цаг 50 минут ажиллаж, чиргүүлийг татан босгосон.  

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Соёо багийн “Эвт хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 96 км-т, Ө-51°20’24”, У-97°58’12″/09.30-ны өдрийн 17:02 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 17:18 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн. 

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн “Багабаян” амралтын газарт Иргэн Т /60 настай, эрэгтэй/ самар түүхээр явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09.30-ны өдрийн 09:40 цагт тус дүүргийн “Их баяны-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн “Цац” гэдэг газар /аймгийн төвөөс 110 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/Тус сумын харьяат малчин У /40 настай, эрэгтэй/, Ц /30 настай, эрэгтэй/ нар 09.30-ны өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:50 цагт тус сумын Хайрхан багийн “Цагаан нуур” гэдэг газраас эсэн мэнд ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өвөр модот багийн “Модон гуанз” гэдэг газар Тус сумын харьяат малчин Т /35 настай, эрэгтэй/, О/35 настай, эмэгтэй/ нар 09.30-ны өдрийн 14:30 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:25 цагт сураггүй болсон газраас урд зүгт 7 км-т “Ар задгай” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Могойт болон Яргайт багийн “Ноён хайрханы хөндлөн”, “Мухар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/Тус сумын харьяат малчин С /41 настай, эрэгтэй/, О /40 настай, эрэгтэй/ нар 09.30-ны өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн “Зүүн хоолойн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс 60 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/Тус сумын харьяат малчин Н /35 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 12:00 цагийн орчим малдаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:15 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ар жаргалант, Ар хөшөөт багийн “Замын булаг”, “Баян хайрханы-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 155 км-т, сумаас зүүн зүгт 25 км-т/ Тус сумын харьяат малчин Т/44 настай, эрэгтэй/, Ц /44 настай, эрэгтэй/, Д /42 настай, эмэгтэй/ нар 09.30-ны өдрийн 12:00 цагт малдаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.01-ний өдрийн 06:07 цагт иргэн Ц-г сураггүй болсон газраас урд зүгт 20 км-т “Цагаан толгой” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Иргэн Т, Д нарыг эрэн хайж байна.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн “Баян-Өвөрийн шинэ ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/Тус сумын харьяат малчин Ч/70 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 16:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн мөн өдрийн 20:35 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.01-ний өдрийн 04:05 цагт гэрээс нь урд зүгт 10 км-т малчин Ю-ийнд эсэн мэнд байхад олсон.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн “Хөв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/Тус сумын харьяат малчин А/50 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 20:13 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Дамбын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 261 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/Тус сумын харьяат малчин О /27 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.01-ний өдрийн 04:10 цагт сураггүй болсон газраас урд зүгт 2.5 км-т “Дамбын булаг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнэхангай багийн Цагаан нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км-т/Тус сумын харьяат малчин С /70 настай, эмэгтэй/, Д /68 настай, эрэгтэй/ нар 09.30-ны өдрийн 11:30 цагийн орчим алдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд рэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.01-ний өдрийн 06:20 цагт сураггүй болсон газраасаа урд зүгт 3 км-т Цагаан нуур гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн Уст гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 246 км-т/Тус сумын харьяат малчин Д /34 настай, эрэгтэй/, С /27 настай, эрэгтэй/ нар 09.30-ны өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Хуучин хүдэр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/Тус сумын харьяат малчин Т /35 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 18:30 цагт хадлан дээрээсээ өвөлжөө рүүгээ автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын хэсгийн цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 21:10 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 10.01-ний өдрийн 01:48 цагт түр зогсоож, 07:00 цагт эхлүүлсэн. 

Цасанд суусан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Арвайхээр сумаас Хужирт сумын чиглэлд зорчиж явсан “Mазда демо” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/, “Истана” загварын суудлын автомашин /2 зорчигтой/-тай иргэд цасанд суусан тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 60 км замыг туулан 18:22 цагт очиж, автомашиныг татан гаргасан.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Донгит багийн “Төв цэг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 143 км-т, сумын төвөөс урд зүгт 13 км-т/Бүрд сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан “Приус 20” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ 09.30-ны өдрийн 19:00 цагийн орчим цасанд суусан тухай дуудлагыг мөн өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагчид хөдөлгөөн үйлдсэн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “124-ийн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын эзэмшлийн “Айртрэк” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ эвдэрч, цасанд суусан тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 23:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид 30 км замыг туулан 00:00 цагт очиж, автомашин нь хөдлөх боломжгүй байсан тул орхиж, тухайн иргэдийн сумын төвд авчирсан.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний баруун талд Иргэн Э /35 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 10:29 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 27 км замыг туулан 11:03 цагт очиж “Маршал”-ын гүүрнээс “Сонсголон”-гийн гүүр, “Яармаг”-ийн гүүр хүртэл усаар 20 км урсаж, 2-3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.30-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

6.Мэдээлэл:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хотхоны М/8 дугаар байрны 8 дугаар орцны 3 дугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 02:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 5.5 км замыг туулан 02:57 цагт очиж, тус байрны иргэн С-ын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ дэлбэрч иргэн Д /24 настай, эрэгтэй/, С /24 настай, эрэгтэй/ нарын гарын хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн. Мөн дэлбэрэлтийн улмаас тус байрны иргэн Б-ийн хаалга эвдэрч онгойхгүй байсныг онгойлгож өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top