Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБЕГ-ын удирдлага болон Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс ахмад настнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар оролцож, хүрэлцэн ирсэн ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэ үеэр “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан цол, тэмдэг”-ээр 1, “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр 8, “Монголын ахмадын холбооны хүндэт тэмдэг”-ээр 1, Ахмадын хорооны “Ахмадын алдар” тэмдгээр 10 ахмадыг шагнахын зэрэгцээ Монгол цэргийн нэгдсэн холбооны гарын бэлгийг 5 ахмад настанд гардууллаа.
Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе үеийн 200 орчим ахмад настан оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.