“Химийн ослын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт хамтарсан дадлага сургууль боллоо

120394522_900345364071339_5727378339427090977_o.jpg

    ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас хамтран “Хилийн боомтод гарч болзошгүй химийн ослын үед авах хариу арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургалтыг Сүхбаатар өртөөнд зохион байгууллаа.

  Сургалтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын УБТЗ-ын Сүхбаатар өртөө, Төмөр зам дахь цагдаагийн газрын Сүхбаатар зангилаан дахь цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн газар, Хилийн 0101 дүгээр анги, УЦУОШТ, Авто тээврийн үндэсний төвийн Сэлэнгэ аймаг дахь салбар, Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газар, БОАЖГ, Замын-Үүд боомт, Орхон, Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газар зэрэг 16 байгууллагын 75 ажилтан, алба хаагч оролцсон юм.

 Химийн хорт болон аюултай бодисын ослын үед авах хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, хил хяналтын байгууллагуудын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, авто зам болон төмөр замын боомтод гарч болзошгүй химийн аюул, ослын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгуулах хүрээнд дадлага сургуулийг явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top