Ажлын хэсэг Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллав

4-1-6wz0ygm0sblllf4c2g4p5m9iclyqbe1llyo3ik6hw74.jpg

    ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллалаа.

Энэ үеэр аймгуудын Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцсан юм.

Говь-Алтай, Баянхонгор аймгийн хувьд  өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отор нүүдлээр яваа айл өрхүүдийг хөөж туухгүй, татвар нэхэхгүй байх асуудлаар нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, зам, даваа хаагдахаас сэргийлэх шаардлагаар техникийн бэлэн байдлыг хангуулахад дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгааг онцлон танилцуулсан юм.

Ажлын хэсгийн гишүүд отроор яваа айл өрхүүдтэй тогтмол холбоо тогтоож, малыг нь отроор өвөлжүүлэх тухай удирдлагын түвшинд хамтарч ажиллах тэдний эрүүл мэнд, нийгэм, амьжиргааны асуудалд хяналт тавих, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, бүх зорилтот бүлгүүдийн нөхцөл байдлыг тооцсон нарийн үзүүлэлт судалгааг гаргаж,  эрсдэлийг дүгнэхэд нягт уялдаа, холбоотой ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top