Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид спортын аваргаар тодров

10-6wzqam5qxi9q6s5yq8caaxtn0k2mxe8e0pfw45pxqv4.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2020 оны аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнийг энэ сарын 02-03-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир- техник спорт хорооны зааланд зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн нийт 11 багийн 300 гаруй баг, тамирчин оролцон, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, туухай өргөлт, сонс, дартс зэрэг төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

     “Гар бөмбөг”-ийн төрөлд тэргүүн байрыг НОБГ-ын баг, дэд байрыг Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг, гутгаар байрыг Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг эзэлсэн бол “Сагсан бөмбөг”-ийн төрөлд тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг, дэд байрт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, гутгаар байрт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид тус тус шалгарсан юм.

Туухай өргөлтийн эрэгтэй төрөлд тэргүүн байрт ахлах ахлагч Д.Даваажав, дэд байрт дэслэгч Ц.Ганбүүрэг, гутгаар байрт О.Очбат нар шалгарсан бол эмэгтэй төрөлд ахлагч Ц.Мягмарсүрэн тэргүүлсэн бол удаах байруудыг дэслэгч Б.Номин-Эрдэнэ, ахмад П.Одонтуяа нар эзэллээ.

 Ширээний теннисийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрыг ахлагч Н.Баасандэмбэрэл, дэд байрыг ахлагч Ч.Төрболд, гутгаар байрыг хурандаа А.Алтансүх нар эзэлсэн бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт ахлах ахлагч Ц.Дэнсмаа, дэд байрт ахлах ахлагч Х.Хулан, гутгаар байрт  ахлах ахлагч Б.Алтанцэцэг нар шалгарсан юм.

Харин дартсын төрөлд  тэргүүн байрыг Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг, дэд байрыг  НОБГ-ын баг, гутгаар байрыг  Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг шалгарсан бол сонс эргэлтийн төрөлд тэргүүн байрыг ахлах ахлагч Б.Түвшинбаяр, дэд байрыг ахлах ахлагч Өсөхбаяр, гутгаар байрыг ахлах ахлагч Ч.Тэмүүлэн нар тус тус эзэллээ.

Харин “Гар бөмбөг”-ийн шилдэг тамирчнаар НОБГ-ын дэд ахлагч О.Пүрэв-Эрдэнэ, туухай өргөлтийн шилдэг тамирчнаар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Ц.Мягмарсүрэн, ширээний теннисний шилдэг тамирчнаар нийслэлийн Аврах анги-105 –ын аврагч, ахлагч Н.Баасандэмбэрэл, дартсны шилдэг тамирчнаар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, дэд ахлагч  Э.Болорчулуу, сонс эргэлтийн шилдэг тамирчнаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, дэд ахлагч Г.Өсөхбаяр, сагсан бөмбөгийн шилдэг тамирчнаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  аврагч, ахлагч Г.Гантогтох нар шалгарч медаль, мөнгөн шагналаар шагнуулсан юм.

Тэмцээний нэгдсэн дүнгээр 2020 оны спортын аваргаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид тодорлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top