Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Говьсүмбэр аймгийн 5 дугаар багийн “Ар хөтөл” гэдэг газар малчин Н /42 настай, эрэгтэй/ 2015.12.07-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад 2 хоног сураггүй байна гэсэн дуудлагыг 2015.12.09-ний өдрийн 09:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.09-ний өдрийн 13:32 цагаас эхлэн зохион байгуулж 2015.12.10-ны өдрийн байдлаар гэрийн хойд талд дэрстэй хонхор, баруун зүгт Сансар уул, Бага уул, Хулгарын гол, гэдэг газар автомашинтай 100 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Цайрын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ оршин суудаг иргэн Ц /28 настай, эмэгтэй/ 2015.12.02-ны өдрийн 13:00 цагт модонд явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.07-ны өдрийн 17:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Мандал сумын Цагдаагийн хэсгийн 3 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 6 иргэн, 1 автомашин, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг 2015.12.08-ны өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж 2015.12.10-ны өдрийн байдлаар тус багийн Мэхээртийн даваа, Баян голын-Ам гэдэг газраар явганаар 10 км газар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 2015.12.10-ны өдрийн 20:00 цагт;

Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн 40 дүгээр байрны 36 тоотод оршин суугч иргэн Э /52 настай, эрэгтэй/ 2015.12.04-ний өдрийн 10:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.05-ны өдрийн 21:06 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохин байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2015.12.06-ны өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон. Дахин эрэн хайх тухай хүсэлтийг 2015.12.09-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.09-ний өдрийн 12:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул 2015.12.10-ны өдрийн 14:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус тус түр зогсоосон.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн “Хотонгийн Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урагш 15 км/ малчин О /45 настай, эмэгтэй/ 2015.12.08-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.09-ний өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.09-ний өдрийн 16:10 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж 2015.12.10-ны өдрийн 09:45 цагт гэрээс нь хойд зүгт 5 км-т Хотонгийн-Ам гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь;

Булган аймгийн Булган сумын Хужирт багийн 6 дугаар хорооны 9 дүгээр гудамжийн 5 тоотод оршин суугч иргэн М /74 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 2015.12.09-ний өдрийн 18:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.09-ний өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.09-ний өдрийн 22:02 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.12.10-ны өдрийн 10:00 цагт гэрээс нь зүүн зүгт 3 км-т Зүүн түрүүн гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь тус тус шилжүүлэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т / Ө-44095/00//, У-100024/00/// 2015.12.10-ны өдрийн 22:47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООФСХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн ба тус аймгийн Онцгой байдлын газраас Баянговь, Баянлиг, Богд, Баянхонгор сумын иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн боловч учирсан хохирол байхгүй тухай 2015.12.11-ний өдрийн 02:10 цагт мэдээлсэн.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 4 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э,Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;  

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн  “Хөөгчиг” гэдэг газар малчин З-ийн 1 тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр:  

Нийслэлд гал түймрийн 3,орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Сэлбийн 20 дугаар гудамжийн 446 тоотод иргэн Д-ийн байшин, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.10-ны өдрийн 20:17 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Баатархайрханы 2 дугаар гудамжийн 190/А тоотод иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.10-ны өдрийн 20:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Тоосгоны 33 дугаар гудамжийн 9 тоотод иргэн Ш-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.11-ний өдрийн 00:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн-Эрдэнэ багийн 8 дугаар гудамжийн 16 тоотод иргэн Ё-ийн эзэмшлийн 80-29 БНХ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.10-ны өдрийн 08:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Өргөөгийн 4б гудамжийн 24 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.10-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Ялалтын 10 дугаар гудамжийн 21 тоотод иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.10-ны өдрийн 16:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 5 алба хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хийдийн 3 дугаар гудамжийн 13 тоотод иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.10-ны өдрийн 22:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч тус тус ажиллаж унтраасан.

4.Техникийн холбогдолтой ослын талаар:

Ахуйн осол: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 4 дүгээр орцны 8 дугаар давхарт 280 тоот од иргэн Б, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 хүүхдээ цонхоор шидэх гээд байна гэсэн дуудлагыг 2015.12.10-ны өдрийн 21:50 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж Д /6 настай, эмэгтэй/, Б.Болдбаяр /2 настай, эрэгтэй/ нарыг цонхоор шидэх гэж байсныг аварч, дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Цагдаагийн хошууч Д-д шилжүүлэн өгсөн. 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top