Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал унтраах тусгай зориулалтын автомашины жолооч нарын сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 80 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтыг Беларусь улсын сургагч багш нар удирдан явуулсан юм.
Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэгдэх бөгөөд энэ сарын 07-нд хүлээн авах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.