Коронавируст халдвартай тэмцэх багийн гишүүдийг чадавхжуулах сургалт эхэллээ

8BA294A7-8F14-431E-A470-4923C0C30726.jpeg

Коронавируст халдвартай тэмцэх удирдлагын тогтолцоо болон шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, сургаж дадлагажуулах сургалт Хөвсгөл аймагт эхэллээ.

Сургалтыг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд зохион байгуулж байна.

Аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх багийн гишүүдийг чадавхжуулах онол, дадлага хосолсон сургалт маргааш буюу 10 дугаар сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top