“Мэйжор Дриллинг” ХХК-ийн Монгол дахь салбарын хамт олноос хандив өргөв

DSC5262-1.jpg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

  Тухайлбал, өнөөдөр “Мэйжор Дриллинг” ХХК-ийн Монгол дахь салбарын хамт олноос 15 сая төгрөгийн хандив өглөө. Тус компани нь 21 оронд салбартай, хайгуулийн болон газрын гадаргуу, гүний өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Хандив гардуулах үеэр “Мэйжор Дриллинг” ХХК-ийн Хүний нөөц, аюулгүй ажиллагааны менежер Ч.Өлзийсайхан “Манайх олон оронд үйл ажиллагаа явуулдаг учраас коронавирусийн нөхцөл байдал ямар байгааг маш сайн ойлгож байгаа. Ийм хүнд нөхцөлд биднийг өнөөдрийг хүртэл амгалан тайван амьдрах боломж бололцоогоор хангаж, коронавирусийн тархалтаас улс орноо хамгаалан ажиллаж байгаа та бүхэнд үнэхээр баярлаж байна. Бусад хүмүүс ч ийм сэтгэлтэй байгаа гэдэгт итгэлтэй байна” гээд Засгийн газар, Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top