“Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалт эхэллээ

120619155_664617677772020_7036736859224435278_n.jpg

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран зохион байгуулж байгаа “Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалт эхэллээ.

   Сургалтад Үндэсний аврах бригад, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр анги, Зэвсэгт хүчний анги, байгууллагын нийт 64 алба хаагч хамрагдаж байна.

Алба хаагчдад  Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн хүрээнд байлдааны болон гамшгийн үед эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх чадвар эзэмшүүлж, эмнэлгийн зааварлагчаар бэлтгэх юм гэж ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

scroll to top