Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 18-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Задгай”-д Иргэн Г-ын жолоодож явсан Хөдөө Аж Ахуйн их сургуулийн “Пажеро” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 20:34 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 21 км зам туулан 20:54 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.  

Ховд аймгийн Үенч сумын Баатархайрхан багийн “Задгай”-д “Их буян” худалдааны төвийн галлагааны 5х4 метрийн хэмжээтэй байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 14:47 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 6 дугаар багийн “Задгай”-д Иргэн Н-ын “Мицүбүши Л-200” загварын суудлын автомашин 10.13-ны өдрийн 08:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 08:33 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн 1 гудамжинд иргэн Э-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 09:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 09:16 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн “Нарантолгой”-н 6 дугаар гудамжинд иргэн Э-ын 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 13:19 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн 8х8, 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:34 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Олны-Өтөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 6 км-т/ Иргэн У-ийн 5 ханатай 2 гэр шатсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 20:35 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 34 дүгээр гудамжинд иргэн Г-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 22:54 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргал мандах багийн Нарийн шүрэн гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 204 км, сумын төвөөс баруун зүгт 75 км/-т Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Хилийн 0243 дугаар ангийн алба хаагчид, “Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж 10.13-ны өдрийн 16:00 цагт унтраасан. /Урьдчилсан байдлаар 5 га талбай шатсан/

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т/Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн П /47 настай, эрэгтэй/, З /47 настай, эрэгтэй/, С/44 настай, эрэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинтай /согтуугаар/ малын эрэлд явж байгаад “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн “Зүүн цагаан хошуу”-ны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн  /иргэн П эсэн мэнд гарч, иргэн З,С нар живсэн/ тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 12:47 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 10.12-ны өдөр иргэн З-ийн цогцсыг, 10.13-ны өдрийн 10:50 цагт тогтоол усны эргээс 10 метр, 4 метрийн гүнээс иргэн С /47 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top