Офицер бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа

121543340_809575363189785_2773666415545470757_n-6x4gez7xz5q7ao2qd1rhzs7dlvz9lil1e5kokoaeg5c.jpg

   Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, онол эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цэрэгжилт жагсаалч байдлыг сайжруулах, гэмт хэрэг, сахилга ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор офицер бүрэлдэхүүний нэгдсэн сургалтыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

  Сургалт “Яаралтай цуглар” дохиогоор алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар эхэлж, хээрийн дадлага сургууль хийсэн юм.

  Хээрийн дадлага сургуулиар цахим мэдээллийн систем what3words буюу 3 үгт хаяг ашиглах заавар, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр танхимын сургалт явуулж, гар бөмбөгийн аваргуудаа тодрууллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top