1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багт оршин суугч иргэн Э /49 настай, эрэгтэй/, Х /12 настай, эмэгтэй/, Д /39 настай, эмэгтэй/, Э.Удвалцэцэг /7 настай, эмэгтэй/ нар Чингис хотоос Галшар сумын “Хөтөл сүүж” /аймгийн төвөөс 138 км/ гэдэг газар гэр лүүгээ 2015.12.13-ны өдрийн 23:00 цагт гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.14-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин,орон нутгаас 4 хүн 1 автомашин, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Галшар сумын төвөөс 40 орчим км-т “Гашуун” гэдэг газарт элсэнд суусан байсныг 2015.12.15-ны өдрийн 14:15 цагт эсэн мэнд олсон.
Аврах ажиллагаа: Ховд аймгийн Дөргөн сумын Авгус багийн нутаг Хар-Ус нуурын “Бөөр” гэдэг газар /аймгийн төвөөс 102 км, сумын төвөөс 10 км-т/ иргэн О /29 настай, эрэгтэй/, Б /25 настай, эрэгтэй/ нар “Мазда камель” загварын автомашинтай “Хар-Ус” нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч живсэн тухай мэдээллийг 2015.12.15-ны өдрийн 10:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн 5 албан хаагч, орон нутгийн 25 иргэн, 4 автомашин, нийт 44 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн О /29 настай, эрэгтэй/ нуурын эргээс 1.5 км-т осгож нас барсан байсныг олж, иргэн Б /25 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 2015.12.15-ны өдрийн 19:00 цагт уснаас гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. /Усны гүн 4 метр, мөсний зузаан 15-18 см орчим, нуурын эргээс 500 метр орчим/.
2.Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э,Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн “Хөөгчиг” гэдэг газар малчин З-ийн 1 тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт иргэн Ж.Батбаярын 1 үхэр 2015.12.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн З-ийн нүүрсний уурхайд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.12.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 16 дугаар гудамжийн 162 тоотод иргэн Я-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.15-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 19 дүгээр гудамжийн 3 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.15-ны өдрийн 22:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд эзэнгүй айл шатаад байна гэсэн дуудлагыг 2015.12.16-ны өдрийн 01:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 70 дугаар гудамжийн 1/а тоотод иргэн Г-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.16-ны өдрийн 02:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36 дугаар гудамжийн 63 тоотод эзэн нь тодорхойгүй айлын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.16-ны өдрийн 04:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багийн 21 дүгээр гудамжийн 12 тоотод иргэн Э-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.15-ны өдрийн 14:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР