Ерөнхий ассамблейн 24 дүгээр чуулганд цахимаар оролцож байна

GJ1A8015-scaled.jpg

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий ассамблейн 24 дүгээр чуулганд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян цахимаар оролцож байна.

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.

Монгол Улс нь Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулдаг үйл ажиллагаанд нь идэвхтэйгээр оролцож байна.

Цахим хурлаар  2018 онд Доха хотод зохион байгуулагдсан Ерөнхий ассамблейн 23 дугаар чуулганаас хойш гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан, Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын 2021-2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top