Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говьсүмбэр Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Дорноговь, Дундговь аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 9 дүгээр багийн “Хайлааст” хорооллын 26 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:36 цагт очиж иргэн Х-ийн 2х1 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 310 дугаар байр 8 давхарт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 15:14 цагт очиж тус байрны иргэн С-ийн тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:19 цагт очиж иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн Урт цагааны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 15:31 цагт хүлээн авсан. Тус сумын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:33 цагт очиж иргэн Ц-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багийн 4 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс баруун зүгт 140 км/ иргэн З-ийн хашаанд хураалттай 12 тн боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид 141 км замыг туулан 17:20 цагт очиж 1:50 цаг ажиллаж унтраасан. Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд, орон нутгийн иргэд автомашинтай ажилласан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн “Миний зах”-ын дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:49 цагт очиж иргэн Б-ын “Соната-6” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадатад байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 21:57 цагт очиж иргэн Б-ийн 8×8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Наранд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 23:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 23:18 цагт очиж иргэн Я-ийн 8×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн “Найрамдал” хотхоны авто замын зорчих хэсэгт бага оврын ачааны автомашин, “Тоёота Ланд-105” загварын суудлын автомашинтай мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 15:12 цагт өгсөн.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:17 цагт очиж 7 минут ажиллаж иргэн М /34 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж аймгийн Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн “Хуримтын-Эх” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ Тус сумын нутгаар 10.19-ний өдрийн 20:00 цагаас эхлэн цас орж, салхинын хурд 10-12 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас Шилүүстэй сумын харьяат малчин С /64 настай, эрэгтэй/ мориор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.20-ны өдрийн 09:31 цагт гэртээ өөрөө эсэн мэнд ирсэн гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Өвөрхангай аймгийн Уянга сумын “Жаргалант” багийн нутаг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ “Зүүн асгатын амны дугуй” гэдэг газар малчин М-ийн 5 ханатай гэр 10.20-ны өдрийн 06:00 цагийн орчим хүчтэй салхи шуурганы /16-18 м/с/ улмаас нурж унасан тухай мэдээллийг ЗДТГ-ын дарга 10.20-ны өдрийн 11:00 цагт өгсөн.Тус сумын Жаргалант багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Дэлгэрэх” багийн 3 дугаар гудамжинд иргэн Д-ийн 5 ханатай гэр 10.20-ны өдрийн 06:00 цагийн орчим хүчтэй салхи шуурганы /18-20 м/с/ улмаас нурж унасан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга 10.20-ны өдрийн 16:50 цагтөгсөн. Тус багийн Засаг даргаар ахлуулсан иргэд очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бурхи” 9 дүгээр багийн 9 дүгээр гудамжны иргэн Яд-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр 10.20-ны өдрийн 06:20 цагийн орчимд хүчтэй салхи шуурганы /18-20 м/с/ улмаас хууларч унасан тухай мэдээллийг 10.20-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус сумын “Бурхи” 9 дүгээр багийн Засаг даргаар ахлуулсан иргэд очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Мойлт, Яргайт, Агуйт багийн нутаг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90-100 км, сумын төвөөс баруун зүгт 30-40 км-т/ “Гялгар”, “Уньт” гэдэг газар Малчин Н, Б нарын 5 ханатай гэр, сумын Ерөнхий боловсролын сургуулийн дээврийн хар цаас, нийт 9 айлын хашаа 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим хүчтэй салхи шуурганы /18-20 м/с/ улмаас нурж унасан тухай мэдээллийг ЗДТГ-ын дарга 10.20-ны өдрийн 11:10 цагт өгсөн.Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, ЕБС-ийн захиралаар ахлуулсан ажилтнууд тус тус газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бурхи” баг 9 дүгээр гудамжинд иргэн А-ийн 5 ханатай гэр 10.20-ны өдрийн 07:00 орчим хүчтэй салхи шуурганы /16-18 м/с/ улмаас нурж унасан тухай мэдээллийг иргэн А10.20-ны өдрийн 11:50 цагт өгсөн.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан.

Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан 1 дүгээр багийн “Давааны ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 24 км-т/ 10.20-ны өдрийн 08:00 цагийн үед хүчтэй цасан шуурга шуурсаны /18-19 м/с/ улмаас малчин Т-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 10.20-ны өдрийн 15:54 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн алба хаагч очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Арвайхээр” 5 дугаар багийн нутаг 12 дугаар байр 10.20-ны өдрийн 08:00 цагийн орчимд хүчтэй салхи шуурганы /18-20 м/с/ улмаас дээвэр нь хууларч унасан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:53 цагт очиж 45 минут ажиллаж аюулгүй болгосон.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Хөөврийн 1 дүгээр гудамжинд “Авто тээврийн газар”-ын 8х15 метрийн хэмжээтэй төмөр дээвэр 10.20-ны өдрийн 15:00 цагийн үед хүчтэй салхины /16-18 м/с/ улмаас хууларч унасан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:20 цагт очиж дээврийн төмөр хууларч өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багананд тогтсоныг 30 минут ажиллаж газарт буулгасан.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/21 иргэн самар түүж явснаас Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар 09.26-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон бөгөөд 10.18-ны өдөр ар гэрээс нь дахин эрэн хайх хүсэлтийг гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын алба хаагчид, ар гэрийнхэн 10.20-ны өдрийн 07:00 цагаас эхлэн “Аньст толгой” гэдэг газраас зүүн зүгт “Тариахтайн-Овоо” гэдэг газар хүртэл 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:40 цагт түр зогсоосон. 10.21-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Зүүн хайрханы ар булаг” гэдэг газар Аймгийн төвөөс Хархорин сум руу 10.20-ны өдрийн 00:10 цагт гарсан “Приус-20” загварын суудлын автомашинтай, цагдаагийн 4 алба хаагч сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 05:45 цагт хүлээн авсан.Тус аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөн өдрийн 07:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11:14 цагт сумын төвөөс баруун урагш 78 км зайтай “Зүүн хайрханы ар булаг” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өнгөт багийн “Ихэн гашууны сүүл толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 135 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/Малчин Б /50 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим мотоциклтой мал хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 08:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, багийн Засаг даргын хамт 10.20-ны өдрийн 09:21 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 11:10 цагт Өнгөт багийн Шар хөнхий гэдэг газар /гэрээс 8 км зайтай/-аас эсэн мэнд олсон.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант 4 дүгээр багийн “Рашаантын босгын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/малчин Б /31 настай, эрэгтэй/ мотоциклтой, Ц /40 настай, эрэгтэй/, Ц/40 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ нар явганаар 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим мал хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 10:24 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, багийн Засаг даргаар ахлуулсан иргэд 10.20-ны өдрийн 10:26 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:25 цагт тус багийн ”Босгын хоолой” гэдэг газар /гэрээс нь 5 км зайтай/-аас эсэн мэнд олсон.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант 4 дүгээр багийн “Рашаантын босгын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/Малчин Б/32 настай, эмэгтэй/, Д/5 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 09:00 цагийн орчимд алга болсон ар гэрийхнийхээ араас яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10:24 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, багийн Засаг даргаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 13:23 цагт Өнгөт багийн Босго хоолой гэдэг газар /гэрээс нь 1 км зайтай/-аас эсэн мэнд олсон.

Дундговь аймгийн Луус сумын “Наран” багийн “Шанд” гэдэг газар /сумаас баруун урагш 5 км-т/Малчин Г /60 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 10:40 цагт хүлээн авсан.Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд мөн өдрийн 11:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 12:05 цагт “Хатуугийн-Уул” гэдэг газар /гэрээс 7 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Цагаан ихрийн бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 42 км-т/Малчин Я /50 настай, эмэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд мөн өдрийн 11:10 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 13:50 цагт тус багийн “Модонгийн бор-Овоо” гэдэг газар /гэрээс 15 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн нутаг /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км, аймгийн төвөөс зүүн зүгт 116 км-т/ “Цахиурт” гэдэг газар Малчин Б /40 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 07:30 цагийн орчимд мориор малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 11:17 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид 11:15 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:50 цагт тус багийн малчин Э гэдэг айл /гэрээс нь 15 км зайтай/-аас эсэн мэнд олсон.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Сайн цохионы хуй” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 20 км-т/Малчин Э /40 настай, эмэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Ар гэрийнхэн мөн өдрийн 11:20 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 13:00 цагт тус багийн Цагаан-Овоо” гэдэг газар /гэрээс нь 2 км зайтай/-аас эсэн мэнд олсон.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Орхиулт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн тийш 20 км/ Малчин Ц /57 настай, эмэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Ар гэрийнхэн мөн өдрийн 12:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 12:30 цагт тус багийн Модот гэдэг газар /гэрээс нь 3 км зайтай/-аас эсэн мэнд олсон.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Жарантайн сүүж” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 19 км/ Малчин О/40 настай, эмэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд мөн өдрийн 12:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 15:05 цагт “Хүрэн толгой” гэдэг газар /гэрээс 3 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн “Хужиртын бууц” гэдэг газар /аймгаас хойш 10 км/Малчин Б /50 настай, эмэгтэй/, М /40 настай, эмэгтэй/ нар 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Ар гэрийн 3 хүн, 1 автомашинтай мөн өдрийн 12:25 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 14:30 цагт тус багийн “Антент” гэдэг газар /гэрээс нь 5 км зайтай/-аас эсэн мэнд олсон.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Есийн тоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 27 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 47 км-т/ Малчин Н /68 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 12:00 цагийн үед явганаар малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид 12:25 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 13:00 цагт “Бор толгой” гэдэг газар /гэрээс нь 2 км зайтай/-аас эсэн мэнд олсон.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Эрүүгийн бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/Малчин Э /22 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 11:20 цагийн үед автомашинтай малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 13:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:20 цагт “Хөвд” гэдэг газар /гэрээс нь 2 км зайтай/-аас эсэн мэнд олсон.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Өлзийцагаан” гэдэг газар/аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км/ Малчин Б /63 настай, эрэгтэй/, Б/16 настай, эрэгтэй/, Д /15 настай, эрэгтэй/ нар 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 12:12 цагт хүлээн авсан. Ар гэрийнхэн мөн өдрийн 13:10 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 15:00 цагт Борогчингийн говь гэдэг газар /гэрээс нь 15 км зайтай/-аас эсэн мэнд олсон.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Хүрэн овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд 17 зүгт км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 37 км-т/Малчин Б /23 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 12:30 цагийн үед явганаар малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид 13:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.20-ны өдрийн 14:40 цагт гэртээ өөрөө эсэн мэнд ирсэн гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас урагш 15 км-т отроор нүүдэллэж явсан малчин Х/Дэлгэрхаан сумын харьяат, 45 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 13:49 цагт хүлээн авсан.Тус сумын Алаг-Өндөр багийн даргаар ахлуулсан алба хаагчид мөн өдрийн 13:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 18:00 цагийн орчимд “Талын бууц” гэдэг газар /гэрээс нь 10 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Дэрэн сумын “Алаг-Өндөр” багийн Могойт гэдэг газар /сумаас баруун урагш 15 км/Малчин Б /51 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 13:49 цагт хүлээн авсан. Тус сумын Алаг-Өндөр багийн даргаар ахлуулсан алба хаагчид мөн өдрийн 13:50 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 18:00 цагийн орчимд “Талын бууц” гэдэг газар / гэрээс нь 10 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Дэрэн сумын “Саруул” багийн “Шинэ-Ус” гэдэг газар /сумаас баруун хойш 35 км/ Малчин О /65 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан.Тус сумын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэнээр ахлуулсан алба хаагчидмөн өдрийн 14:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 17:00 цагт “Өгөөмөр” гэдэг газар / гэрээс нь 10 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат / багийн “Тал булаг гэдэг газар” /сумаас зүүн урагш 45 км/Малчин Х /29 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 10.20-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд мөн өдрийн 14:30 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 18:20 цагт “Чулууны-Уул” гэдэг газар /гэрээс нь 30 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хотгор” гэдэг газар /аймгаас зүүн зүгт 20 км/Малчин Ж /45 настай, эрэгтэй/ 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан.Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн мөн өдрийн 15:30 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.20-ны өдрийн 19:13 цагт Хар толгой гэдэг газар / гэрээс нь 6 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрт хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн “Хөшөө” гэдэг газар /аймгаас хойш 18 км/ Малчин А /40 настай, эмэгтэй/, Э /40 настай, эрэгтэй/, О/40 настай, эрэгтэй/, Э /56 настай, эрэгтэй/, С /42 настай, эрэгтэй/ нар 10.20-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн мөн өдрийн 16:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж.10.20-ны өдрийн 19:20 цагт “Хөрхийн хад” гэдэг газар / гэрээс нь 10 км зайтай /-аас эсэн мэнд олж ар гэрт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн аманд 3 иргэн самар түүхээр яваад Улаанбаатар хотын харьяат иргэн Ж/58 настай, эмэгтэй/ 10.20-ны өдрийн 12:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 21:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 10.20-ны өдрийн 21.35 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах үед мөн өдрийн 23:14 цагт тухайн иргэн Төв аймгийн Батсүмбэр суманд айлд эсэн мэнд очсоноо утсаар мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “S-13” баарны 3 дугаар давхраас Б1 дүгээр давхрын өргөтгөл дээр хүн унаж гэмтсэн байдалтай байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 07:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 18 км замыг туулан 07:13 цагт очиж иргэн Э /31 настай, эрэгтэй/ тус баарны 3 давхрын цонхоор 00:03 цагт үсэрч тус барилгын Б1 давхрын өргөтгөл дээр унасан байсныг 19 минут ажиллан эсэн мэнд аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Увс аймгийн Тэс сумын Баян-Овоо багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн Н /36 настай, эрэгтэй/ мориор мал тууж “Жирээгийн” гол гаталж яваад живсэн тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 10.20-ны өдрийн 09:00 цагаас эхлэн “Жирээгийн” голын  эргийн дагуу явганаар 15 км-т, усаар 15 км-т завиар явж, 6 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт зогсоосон. 10.21-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн нутаг /сумын төвөөс баруун урд зүгт 45 км, аймгийн төвөөс зүүн хойд 80 км-т/ “Сарын гол” гэдэг газар Иргэн Б-ын “Тоёота Ланд круйзер-70” загварын суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 18:20 цагт очиж 15 минут ажиллаж татан гаргасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Лүмбэ” багийн “Билүүт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км Малчин Н-ийн “Портер” загварын ачааны автомашин цасанд суусан дуудлагыг 10.20-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км замыг туулан 20:30 цагт очиж 13 минут ажиллаж татан гаргасан.

6.Мэдээлэл:

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн өртөө үе угсрах баазын 1 дүгээр зам дээр ачааны зориулалттай битүү вагон шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас 10.20-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал унтраах албаны алба хаагчид, Сайншанд өртөө Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтнууд 1:31 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Зам засварын машинт станцын ажилтан Дундговь аймгийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ өртөж нас барсаныг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top