1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Цасанд саатсан: Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас Улаанбаатар чиглэлд явж байсан “mazda” загварын автомашинтай 3 иргэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг /Чойроос 35 км-т/ “Элст жалга” гэдэг газар цасанд сууж, бензин дууссан тухай дуудлагыг 2015.12.17-ны өдрийн 02:45 цагт хүлээн авч Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.
2.Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э,Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн “Хөөгчиг” гэдэг газар малчин З-ийн 1 тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт иргэн Ж.Батбаярын 1 үхэр 2015.12.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны автобаазын хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.16-ны өдрийн 10:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 50 дугаар ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын 3 дугаар гудамжийн 2 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.16-ны өдрийн 08:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашин, нэмэлтээр Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашин, нийт 16 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 2 дугаар гудамжийн 38 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.16-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.17-ны өдрийн 01:19 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Уг гал түймэрт иргэн Б /50 настай, эмэгтэй/, Б /55 настай, эрэгтэй/ нар угаартсан ухаангүй байсныг ЯТТ-н 103-ийн эмчид, мөн нэр нь үл мэдэгдэх /12 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид тус тус хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 64 дүгээр байрны зүүн талд дулааны узель шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.17-ны өдрийн 02:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР