Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 27 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 05:25 цагт очиж иргэн Б-ийн 20х15 метрийн хэмжээтэй 3 давхар нийтийн байрны нам даралтын зуух шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хотхоны дэргэд баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 07:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 07:53 цагт очиж “Тэнүүн газар” ХХК-ийн баригдаж байсан 16 давхар барилгын 1-2 дугаар давхарт хураасан 0.5х1 метрийн хэмжээтэй 200 ширхэг хөөсөнцөр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал хотхон багийн Гашууны 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 08:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 08:50 цагт очиж иргэн У-ын 4 ханатай гэр шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 09:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 10:12 цагт очиж иргэн Ш-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургуулийн 1 дүгээр гудамжинд авто засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 10:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 10:15 цагт очиж иргэн Б-ийн 15х25 метрийн хэмжээтэй “Татах хүч” авто засварын газрын барилгын дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх 6 дугаар багийн Их уулын 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 10:48 цагт очиж иргэн Д-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн “Халзангийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км/ Иргэн Ц-ийн зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 12:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:37 цагт очиж 4 м3 хураалттай мод шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багт байрлах “Домогт-Шарын гол” ХХК-ийн мод үржүүлгийн газарт /Хонгор сумын төвөөс зүүн зүгт 80 км, Шарын гол сумаас зүүн зүгт 30 км/ Хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 23:21 цагт очиж иргэн О-ийн 5х3 метрийн хэмжээтэй амбаарт амбаарт хураасан 37м3 мод шатаж байсныг 1:03 цаг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн Уурхайчдын байр 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 03:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 800 м замыг туулан 03:40 цагт очиж иргэн А-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт багийн “Чандганы тал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 58 км, багийн төвөөс баруун хойд зүгт 28 км/ Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өвс ачиж явсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 60 км замыг туулан 23:17 цагт очиж, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Өлзийт багийн Захирагчийн алба, “Харгуй” ТӨХК-ийн ажилтнууд иргэн Б-ын “Пау шаланз” загварын ачааны автомашины чиргүүл, 27 тн өвс шатсаныг унтраах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

3.Зам тээврийн осол:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол Улаанбаатар хотоос Төв аймгийн чиглэлийн авто замд Зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 25.5 км замыг туулан 19:14 цагт очиж Шинэ нисэхийн хурдны замын нүхэн гарцнаас урд зүгт 500 метрт авто замын зорчих хэсэгт “Норд бенз” загварын ачааны автомашин, “Ниссан перх” загварын суудлын автомашинтай мөргөлдөж жолооч Н /45 настай, эрэгтэй/, иргэн С /38 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 46 минут ажиллаж аварч гарган нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Увс аймгийн Тэс сумын Баян-Овоо багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн Н /36 настай, эрэгтэй/ мал тууж “Жирээ” голыг морьтой гаталж яваад живсэн тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 10.23-ны өдрийн 08:00 цагаас эхлэн “Жирээ” голын усаар 16 км-т завиар урсаж, голын эрэг дагуу 18 км-т явганаар, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 10.24-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

5.Мэдээлэл:

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн Номгоны өвөр гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 185 км, Сайхан сумын төвөөс баруун зүгт 85 км, Баруунбүрэн сумын төвөөс баруун урд зүгт 25 км/-т Малчин Э-ын 24х8 метрийн хэмжээтэй 1 өвөлжөө, 14х8 метрийн хэмжээтэй 1 өвөлжөө 10.23-ны өдрийн 01:00-02:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг 07:40 цагт хүлээн авсан. Гал гарах үед тухайн иргэний өвөлжөө эзэнгүй байсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн байгууллагаас авсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top