Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Төв аймгуудад бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Монгол-Дорнодын тал нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Сликат хорооллын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 11:43 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:46 цагт очиж иргэн Т-ийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын цэцэрлэгт хүрээлэнгийн арын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах, 34 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 14:25 цагт очиж эзэн тодорхойгүй хашаанд 5х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Ачуут 1 дүгээр багийн Майдард байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 3.2 км замыг туулан 16:40 цагт очиж иргэн Н-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Монлаа 15 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 19:49 цагт очиж иргэн Э-ийн 2 метр хашаа, хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн Дэрст хорооллын 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 00:04 цагт очиж иргэн Т-ийн “Ниссан тида”, загварын суудлын автомашин шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 00:54 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 00:59 цагт очиж иргэн Б-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна дуудлагыг 10.27-ны өдрийн 01:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:20 цагт очиж эзэн тодорхойгүй 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраан аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо МУБИС В/1 давхраас утаа гараад байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 01:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:56 цагт очиж тус сургуулийн В/1 давхарт мужааны цехийн шал шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Усан сангийн Жаргалантын 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 04:08 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 04:21 цагт очиж иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top