Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны зүүн талд байрлах дулааны шугамын худагт хүн унасан гэсэн дуудлагыг 2015.12.17-ны өдрийн 21:03 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, иргэн Э /нас тодорхойгүй, эрэгтэй/, Д /53 настай, эрэгтэй/ нар ухаангүй согтуу байсныг;

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байрны 1 дүгээр орцны агааржуулах хоолойд хүн гацсан байна гэсэн дуудлагыг 2015.12.17-ны өдрийн 23:53 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, иргэн Г /нас тодорхойгүй, эрэгтэй/ согтуугаар дээврийн агааржуулах хоолойгоор бууж байгаад гацсан байсныг гаргаж тус дүүргийн цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

2.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 дүүрэг, 2 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э,Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн О-н хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгт илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн  “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт иргэн Б-н 1 үхэр 2015.12.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр:  

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Зүүн сэлбэ”-ийн 9 дүгээр гудамжийн 153 тоотод иргэн А-н 6х48 метр хэмжээтэй 2 давхар байрны 2 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.12.17-ны өдрийн 08:58 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10, 34 дүгээр ангийн 27 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Далангийн 1 дүгээр гудамжийн 15 тоотод иргэн А-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.17-ны өдрийн 18:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж, уг гал түймэрт иргэн А /31 настай, эрэгтэй/-ын нүүр, баруун гар хэсэг, С /1.3 настай, эрэгтэй/-ын нурууны хэсэг түлэгдсэн байсныг ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Намаг”-ийн 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.18-ны өдрийн 18:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж, уг гал түймэрт  Н /4 настай, эмэгтэй/ баруун гарын тохой хэсэг түлэгдсэн байсныг НЯТТ шилжүүлэн өгсөн.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумûí 1 дүгээр áàãийн “Баруун сайхан”-ийн 14 дүгээр гудамжийн 13 тоотод иргэн И-í гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.17-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч ажиллаж, уг гал түймэрт иргэн È /43 настай, эрэгтэй/ 3 дугаар çýðãèéí ò¿ëýãäýëòэй байсныг ýìíýëãèéí àíõíû òóñëàìæ ¿ç¿¿ëñýí;

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн  “Мандал”-ын 4 дүгээр гудамжийн 18 тоотод иргэн Х-н амбаар шатаж байна гэсэн дуудлагын 2015.12.17-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top