Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх цогц сургалтыг Сүхбаатар аймагт зохион байгуулав

DSC04266.jpg

 Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн  коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг томилгоожуулах, бүрэлдэхүүнийг чадавхжуулах” цогц сургалтыг Сүхбаатар аймагт зохион байгууллаа.

  Сүхбаатар аймгийн хувьд хилийн бичигтийн боомтоор  газрын тос, нүүрс, жоншны экспорт хийгдэж, жолооч нар тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа учраас халдварын эрсдэлийн үнэлгээгээр тус аймаг нь өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа юм.

  Хоёр өдрийн онол, дадлага  хосолсон сургалтад  аймгийн ЗДТГ, МХГ, ОБГ, ЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд, холбогдох  150 гаруй ажилтан, алба хаагч болон 13 сумын Онцгой комиссын 50 орчим алба хаагч цахимаар хамрагдлаа.

  Цартахлын үеийн байнгын бэлэн байдлыг хангуулах, салбар хоорондын хамтын ажиллагаа, үүрэг оролцоог сайжруулах зорилготой ажлын хэсэгт УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ, ЗХЖШ, МХЕГ, ХӨСҮТ, JCI Монгол байгууллага, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд багтан ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top