Мод “амилуулагч”

IMG_4471.jpg

  “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч С.Мөнхбаатарыг урьж, оролцууллаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 2018 оны  Онцгой байдлын байгууллагын “Шилдэг аврагч, гал сөнөөгч”-өөр шалгарч байсан юм.

  -Түүний хувьд 1997 онд нарийн мужаан суурь машинчны мэргэжлийг 5 дугаар зэрэгтэй төгссөнөөс хойш гар урлалын бүтээл хийх эхлэл нь тавигджээ.

 -Түүний анхны бүтээл нь модон диван ор.  Оюутан байхдаа хийж байсан энэхүү бүтээлээс хойш модоор хийж болох бүх төрлийн л бүтээлийг урладаг болжээ.

 -Байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилтын хүрээнд сандал, ширээ, ор, шкаф, хаалга, цонх, тавиур, авдар, алба хаагчдын хувцас солих шүүгээ, тавилга, хүндэтгэлийн өргөө зэрэг  бүтээн байгуулалтын ажлуудыг хамт олныхоо хамт хийж гүйцэтгэжээ.

 -2011 онд алба хаагчдын хувцас солих шүүгээг анх санаачилсан байна. Түүний санаачлагаар тухайн ондоо гал сөнөөгчдийн 40 шүүгээг ижил өнгө, хэлбэртэйгээр хийж, байрлуулжээ. Мөн Онцгой байдлын газрынхаа хүндэтгэлийн өргөөг барьж босгохооос эхлүүлээд гадна дотно бүх заслыг гардаж хийсэн гэнэ.

-Онцгой байдлын газартаа зургаан баганатай сургалтын цамхагийг байгуулсан.  Бүтээлүүдээ хийхдээ алба хаагчдадаа хийх арга технологийг зааж сургадаг бөгөөд чамгүй олон шавьтай гэнэ шүү.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top