Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамжийн 826 тоотод байшинд газ дэлбэрсэн, хүн бэртсэн байна гэсэн дуудлагыг 2015.12.19-ний өдрийн 12:03 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж нэг удаагийн ахуйн хэрэглээний хийн түлшний сав /газ/ дэлбэрснээс иргэн Б /53 настай, эрэгтэй/ гэмтсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт нийслэлийн 1 дүүрэг, 4 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э,Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн О-ын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгт илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт иргэн Б-ийн 1 үхэр 2015.12.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь,

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн Зэлийн гол гэдэг газар малчин Г-ийн 1 адуу 2015.12.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.13-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн Хайлаастай гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг Хөх даваа гэдэг газар малчин М.Ганболдын 1 үхэр 2015.12.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.        

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 6 дугаар гудамжийн 10/а тоотод иргэн А-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.19-ний өдрийн 12:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбын 16 дугаар гудамжийн 133 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.19-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн задгайд ”Ажигана” ХХК-ийн хашаанд Оргио тахианы үйлдвэрийн сэндвичин байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.19-ний өдрийн 19:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч;

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн “Чанар” амралтын газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.19-ний өдрийн 22:43 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 82 дугаар гудамжийн задгайд хашаа, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.20-ны өдрийн 01:41 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д гудамжийн 104 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.20-ны өдрийн 01:50 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 8 дугаар гудамжийн 1 тоотод П-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.19-ний өдрийн 17:28 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 8 албан хаагч;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 43б-р гудамжийн 19 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.20-ны өдрийн 01:08 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.  

 4. Техникийн холбогдолтой осол:

Зам тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын амны харалдаа Туул голын эрэг дагуу жалганд автомашин онхолдон дотор нь хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.12.20-ны өдрийн 01:04 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллан “Subaru outback” загварын суудлын автоамшинд зорчиж явсан иргэн Ц /21 настай, эрэгтэй/-д тусламж үйлчилгээ үзүүлэн хөнгөн гэмтэлтэй байсныг Замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top