Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-ний өдөр Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 13-ны өдөр Алтай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи 6-11 м/с. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-ны өдрөөс нутгийн зүүн хэсгээр өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг. 16 дугаар хороо, Тоосгоны 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 09:55 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:28 цагт очиж иргэн Б-гийн  8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн шал, таазны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг. 13 дугаар хороо, “Гялгар” модны захад харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:28 цагт очиж иргэн З-гийн  2х3 метрийн хэмжээтэй харуулын байрны дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 35 дугаар хороо, Орбитын 37 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 16:29 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 16:41 цагт очиж, иргэн У-ын 8х15 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баянхонгор аймаг, Баян-Овоо сум. Мандалхайрхан багийн “Улаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ 10.22-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Т/40 настай, эрэгтэй, нийслэлийн Баянгол дүүргийн харъяат/ сураггүй болсныг тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид Засаг даргын Тамгын газар, сумын эмнэлгийн ажилтнууд, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг 11.07-ны өдрийн 14:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 11.08-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Усны осол /эрэн хайх, аврах/: Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Улаантолгой багийн “Дэнж” хорооллын 1 дүгээр гудамжинд оршин суух тус сумын харьяат иргэн А /22 настай, эмэгтэй/ 11.03-ны өдрийн 17:00 цагийн орчим найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 15:40 цагт тус сумын Цагдаагийн хэлтсээс хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 11.08-ны өдрийн 10:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:00 цагт “Идэр”-ийн голын уснаас /гэрээс нь 1 км-ын зайтай, 1 метрийн гүнээс/ цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

3. Бусад:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 4 дүгээр хороо, 59 дүгээр байрны орчим халуун усны худагт хүн унасан тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 01:14 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:20 цагт очиж, ОСНААУГ-ын харьяа “Төв түгээх төв”-ийн ус дамжуулах 78-ын харьяа 59 дүгээр байрны хэрэглээний халуун усны шугамын юүлэгч гагнаасаараа салсны улмаас халуун ус алдагдаж, худаг дотор Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нар хэрэглээний халуун усанд хөл, гар хэсгээрээ түлэгдсэн байдалтай байсныг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top