Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Завхан аймгийн Улиастай сумын нутгаас Говь-Алтай аймгийн чиглэлд 32-45 ЗАН улсын дугаартай “УАЗ ПЕРМЕР” загварын автомашинтай иргэн Т /39 настай,эрэгтэй/ иргэн Д /39 настай,эмэгтэй/ нялх хүүхдийн хамт, иргэн А /59 настай, эмэгтэй/, 20 орчим насны залуу нэр нь тодорхой бус нийт 5 хүн 2015.12.20-ны өдрийн 18:00 цагт гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.21-ний өдрийн 21:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.21-ний өдрийн 23:25 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт нийслэлийн 1 дүүрэг, 4 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э,Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгт илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт иргэн Б-ийн 1 үхэр 2015.12.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь,

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн Зэлийн гол гэдэг газар малчин Г-ийн 1 адуу 2015.12.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.13-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн Хайлаастай гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг Хөх даваа гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны  иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.21-ний өдрийн 12:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн О-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.21-ний өдрийн 10:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны  иргэн Э-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.21-ний өдрийн 23:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.  

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top