Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Увс аймагт түр зуурын цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим хэсгээр, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 20-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:52 цагт очиж иргэн Х-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэгт байрлах төслийн зуух дэлбэрсэн байсныг шалгаад буцсан. Тус гал түймэрт иргэн О /53 настай, эрэгтэй/, Х/27 настай, эмэгтэй/ нар тус тус гар, бугуйн хэсэг түлэгдсэн байсныг ЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 71 дүгээр гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:05 цагт очиж иргэн Т-ын хашаанд хог шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 20:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах, 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 20:46 цагт очиж иргэн С-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн М /23 настай, эрэгтэй /-гийн баруун гарны шууны хэсэг зүсэгдсэн байсныг НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Ховд аймгийн Дарви сумын Хармай багийн “Жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 9 км-т, Ө-47028/00//, У-9306/60/// 11.16-ны өдрийн 06:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Сугараа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 248 км, сумын төвөөс баруун зүгт 2 км/-т Иргэн Н /43 настай, эмэгтэй/ 11.13-ны өдөр 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.15-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, Цагаанхайрхан сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 1.15-ны өдрийн 23:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top