Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь, Увс аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунaaс 5-10 м/с, 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 25-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө нийт нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хорооны “Буянт-Ухаа”-гийн 23 дугаар гудамжинд иргэн Ц-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 06:32 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 06:36 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 11 дүгээр хорооны “Хонхор”-ын 1 дүгээр гудамжинд иргэн Ш-ийн 11х23 метрийн хэмжээтэй нийтийн байрны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 15:43 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 15:52 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 29 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хорооны “Жигжид”-ын зуслангийн “Задгай”-д иргэн А-ын 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:22-ны өдрийн 01:13 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 01:19 цагт очиж 33 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Орхон сум. Бэлэндалай багийн “Задгай”-д иргэн У-ийн 8×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 11:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 12:04 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Салхит багийн 3 дугаар гудамжинд иргэн Э-гийн 12×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 03:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 03:58 цагт 1 цаг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Арвайхээр сум. Өлзийт багийн 19 дүгээр гудамжинд иргэн Ю-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 23:01 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 23:07 цагт очиж 2 цаг ажиллаж унтраасан.

2. Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/:

Булган аймаг, Хангал сум. Хялганат тосгоны 4 дүгээр баг дахь “Сэлэнгэ” амралтын газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, тосгоноос зүүн хойд зүгт 8 км-т/ “Сэлэнгэ” амралтын газар барилгын засварын ажил гүйцэтгэж байсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар 11.10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 11.20-ны өдрийн 11:30 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.

11.21-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

2. Бусад:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг . 20 дугаар хорооны “Задгай”-дТуул голын эрэг дээр газрын хөрсөнд наалдаж хөлдсөн эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 13:04 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 13.5 км зам туулан 13:25 цагт очиж нэр, нас тодорхойгүй удаж муудсан эрэгтэй хүний цогцсыг авч тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top