Зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтан болон эмнэлгийн үйлчилгээ авах иргэн 07:00-22:00 цагт нийтийн тээвэр, хувийн машинаар зорчино

126133623_826975241469215_6145235254913873713_n_20201121091944.png

Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих эрх нээлттэй боллоо.

Ингэхдээ амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна. Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш бөгөөд иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх шийдвэр хэвээр юм.

Гэхдээ зайлшгүй шаардлагатай болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах бол хязгаарлалт тавихгүй юм.

Дээрх 13 холбогдох байгууллагууд замын хөдөлгөөнд оролцох автомашинуудаа 90 хүртэл хувь хязгаарлаж байж халдварын тархалтаас сэргийлнэ гэсэн зарчим барьж байна.

scroll to top