Журмуудыг шинэчлэн батлуулав

0YsmMU8Pk8ZzUjbicBf1.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2020.11.25/ Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтэй  холбогдуулан Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажиллах журам”-ыг тус тус шинэчлэн батлууллаа.

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн батлуулснаар гамшгийн эрсдэлийн үнэлгээний зохицуулалт, эрсдэлийн үнэлгээ хийлгэх захиалагч болон гүйцэтгэгч талын үүрэг тодорхой болж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлт хийх боломж, нөхцөл нэмэгдэж байна.

Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах салбарт төрийн болон хуулийн этгээдүүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Харин “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажиллах журам”-ын шинэчлэлээр Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, дарга, гишүүдийн бүрэн эрх, тодорхой болж, гамшгийн эрсдэлийн удирдлага, зохион байгуулалт сайжирч,  Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын түвшинд авсан үүрэг амлалтаа биелүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон талын оролцоог хангах замаар сайн засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх замаар улс орны тогтвортой хөгжлийг хангах нөхцөл бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top