Иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна

GJ1A7701.jpg

Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, Монголын ноос, ноолуурын холбооноос онцгой нөхцөлд ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэн, цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч, цэрэг, цагдаа, онцгой байдал, УОК-ын ажилтан, алба хаагчдад сэтгэлийн дэм өгөх аяныг зохион байгуулсан байна. Уг аянд нийт 15 компани оролцож, 5.8 сая төгрөгийн бэлэн мөнгө, 25.5 сая төгрөгийн ноос, ноолууран бүтээгдэхүүн хандивласныг ХХААХҮЯ, МННХ-ны төлөөлөгчид УОК-т өнөөдөр гардуулан өглөө. 

Түүнчлэн “Өлзийт хан” ХХК халдварт өвчинтэй тэмцэх үйлсэд нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэн хамгаалалтын хувцасны иж бүрдэл 5 ширхэг, даавуун маск 1000 ширхэг, 1 удаагийн маск 300 ширхэгийг хандивласан бол “Тайж групп” ХХК 80 сая төгрөгийн үнэ бүхий лаазалсан бүтээгдэхүүнийг хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top