Алба хаагчид сайн үйлсийн аян өрнүүлэв

128996704_325041278462618_1998956690926276372_n.jpg

 НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, “Хүннү” интернэшнл мото клубын гишүүдтэй хамтран сайн үйлсийн аяныг өрнүүллээ.

Сайн үйлсийн аяны хүрээнд БЗД-ийн  хоёрдугаар хороонд амьдардаг өрх толгойлсон эмэгтэйн гэрийг шинээр барьж, түлш түлээ, хоол, хүнсний тусламжийг үзүүлсэн байна.

Тус иргэний гэр нь нурах дөхсөн,  хуучирч муудсан учраас салхи сийгэж онгорхой цоорхой гарч мөн хоол хүнс дууссан байжээ гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top