Гүний усны шумбалтын хувцас, хэрэглэлтэй боллоо

127896548_1356151914739333_8433576048517123110_n-2-6xtin0sd4psio840ly5jz02obiv948jt4rzvdrkys74.jpg

 Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги иж бүрэн хоёр ком гүний усны шумбалтын хувцас, хэрэглэлтэй боллоо.

  Дээрх хувцас, хэрэглэлийг 2020 онд ангийн захирагчийн зөвлөл үйлдвэрийн удирдлагуудад танилцуулснаар ийнхүү шийдвэрлэж өгсөн байна.

   Ингэснээр Онцгой байдлын албанд шинээр томилогдсон болон усчин аврагч нар усны гүний шумбалтын дадлага, сургуулийг зохион байгуулах, нэрвэгдэгсэдийг уснаас эрэн хайх ажиллагаанд ашиглах юм гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top