“Нэг өрх-Нэг шинжилгээ” тандалт, илрүүлгийн шинжилгээний явц 69 хувьтай үргэлжилж байна

129476445_782390275646743_3049828999504956577_n_20201204102016_20201207012404.png

  Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа. 

  Өнөөдрийн байдлаар 48346 иргэнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулсан бөгөөд ажлын явц 69 хувьтай үргэлжилж байна.  

  Тус тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож байна.

  Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

scroll to top