Гал түймрийн тоо хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна

313131313-6xvmhsq8vwoofwe8wmawbyeoi4bx9y3irj4mg2usv9c.jpg

  Он гарсаар энэ сарын 08-ны өдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу 1-19 дүгээр хороонд нийт 98 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ.

 Гал түймрийн шалтгаан нөхцлийн 42 хувь нь ил гал санамсар болгоомжгүй үйлдлээс, 12 хувь нь цахилгаан хэрэгслийн ашиглалтын буруугаас, 18 хувь нь цахилгаан угсралтын буруугаас, 19 хувь нь яндангийн цонолтоос шалтгаалж байна.

Гарсан галын тоог 2018, 2019 онтой харьцуулвал хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top