Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Сэлэнгэ аймгийн нутгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 14,15-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 12-ны өдөр нутгийн зарим газраар, 13,14-ний өдөр нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 48 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 08:16 цагт очиж, иргэн Ч-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Жавхлантын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:43 цагт очиж, иргэн Г-ын 8х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 56 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 15:24 цагт очиж, иргэн М-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 17:56 цагт очиж, иргэн Г-ийн 10х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 18:33 цагт очиж, иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 18:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:54 цагт очиж, иргэн Г-ын 9х12 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан 22:03 цагт очиж, иргэн А-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 00:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 00:24 цагт очиж, иргэн Н-ийн 5х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Шорвог”-ийн нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ “Шорвог”-ийн нуураас хужир бэлтгэж байсан иргэн С-ийн “Бонго-3” загварын ачааны автомашин нуурын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 12.10-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 40 км замыг туулан 22:31 цагт очиж, 30 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top