ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь жил бүрийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил “Гамшгаас хамгаалах бодлогын хөгжил, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг цаг, үеийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 17-нд цахимаар зохион байгуулах гэж байгаа тул та энд дарж бүртгэлээ хийлгэнэ үү.
Эрдэм шинжилгээний бага хурлаар Гамшгаас хамгаалах бодлогын онол, аргазүй, түүний өнгөрсөн, одоо, ирээдүйд хийсэн үнэлэлт, дүгнэлт, цаашид сайжруулах арга замыг шинжлэх ухааны үндэстэй дэвшүүлэн тавьж, хамтран хэлэлцэх, хурлын үр дүнд тулгуурлан холбогдох талуудад чиглэсэн санал, зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.